ХямдралЗаавар
Нэвтрэх
mart logo

Mart.mn -ын хамт олон

Олон улсын карт ашиглан гадаадын сайтуудаас онлайн худалдан авалт хийхэд олон асуудал тулгардаг, төвөгтэй учраас хүн болгон өөрөө захиалга хийх боломжгүй байдаг. Тиймээс хүмүүст онлайн худалдаа хийхэд нь туслах, илүү хялбар болгох зорилгоор март апп -ыг бүтээх санаа анх төрсөн.

Одоо:

Март апп ашигласнаар та eBay сайтаас худалдан авах бараагаа өөрөө хайж олох ба үнийн нэмэгдэлгүй, зөвхөн захиалгын багахан тогтмол төлбөр төлнө /15000₮/. Захиалсан бараа таны өөрийн нэр дээр бүртгэгдэн МУ гаалийн мэдүүлэг хийгдэнэ. Та төлбөрөө дотоодын дансаар шилжүүлэг хийн, Монгол улсад байрлах хаягаараа олон улсаас худалдан авалт хийхэд ямар ч асуудалгүй боллоо.

Цаашдаа:

Бид mart.mn гар утасны апп -г байнга үргэлжлүүлэн сайжруулах бөгөөд удахгүй Amazon, Taobao, Tmall, Сoupang гэх мэт Америк, Европ, Хятад, Өмнөд Солонгос улсын худалдааны сайтуудаас шууд худалдан авалт хийх боломжийг нэмэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн дотооддоо үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний газруудыг холбосон онлайн платформ болохоор зорилго тавин ажиллах болно.

Технологийн шийдэл

Mart.mn -ын хамт олны хөгжүүлэлт хийж бүтээсэн гар утасны програм нь сүүлийн үеийн чиг хандлага болсон: React, React native, Nextjs, Nodejs, Typescript, Microsoft azure, Docker зэрэг дэлхийд тэргүүлэгч технологиуд, үүлэн шийдлүүдийг ашиглаж байна. Amazon, eBay гэх мэт худалдааны сайтуудтай шууд интеграц хийгдэн ажиллах юм.

Хамтран ажиллах

Mart.mn -ын хамт олон бүх төрлөөр та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн гэдгээ дуулгахдаа таатай байна. Та бүхэн бидний үйл ажиллагааг дэмжиж санал гомдлоо бидэнтэй харамгүй хуваалцана гэдэгт итгэлтэй байна.




Түгээмэл асуулт, хариултуудХориглосон Бараанууд
Холбоо барихБидний тухай
Available on the App StoreAvailable on Google Play