Үйлчилгээний нөхцөл
Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
- Mart.mn нь бэлэн бараатай дэлгүүрүүд, eBay, Amazon болон Apple – с захиалга хийх онлайн захиалгын апп бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг апп-аар үйлчлүүлэх, захиалга хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
- Хэрэглэгч Mart.mn онлайн захиалгын апп-ийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр Mart.mn - ээр дамжуулан жагсаалтад байгаа дэлгүүрүүдээс захиалга хийх, худалдан авах эрхтэй болно.
- eBay, Amazon, Apple-с хийгдсэн захиалгын тээвэрлэлт нь хил, гаалийн үйл ажиллагаа болон онцгой нөхцөл байдлаас болж захиалагчид хүрэх хоног тодорхой хугацаагаар саатаж болзошгүй тохиолдолд тухай бүрд захиалагчид мэдэгдэнэ.
- Mart.mn нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх бөгөөд насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу үйлчилгээ авах боломжтой.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд үйлчилгээ үзүүлж байгаа тал болон хэрэглэгч (захиалагч) тал хамтран хяналт тавина.
Хоёр. ЗАХИАЛГА ХИЙХ, ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЗАХИАЛГА БАТАЛГААЖИХ
- I. Хэрэглэгч болох
- Маrt.mn апп-д өөрийн имэйл хаяг болон ерөнхий мэдээллээ бүртгүүлснээр eBay, Amazon, Apple болон бусад бэлэн бараатай дэлгүүрүүдээс захиалга хийх боломжтой хэрэглэгч болно.
- Хэрэглэгч цэс рүү нэвтэрч өөрийн хаягийг бүртгүүлнэ. Тухайн хаяг нь eBay, Apple болон Amazon – с захиалга хийх үед Монгол улсын гаальд мэдүүлэх мэдээлэл тул үнэн зөв байх шаардлагатай.
- Хэрэглэгч болсноор захиалгын түүх, тээвэрлэлтийн мэдээллийг тухай бүрт нь мэдэгдэл хэсгээр авах боломжтой.
- Хэрэглэгч болсноор Mart.mn апп – аас зарлагдсан урамшуулал, хөнгөлөлтийн талаар мэдээлэл авч, хамрагдах боломжтой.
- II. Нэхэмжлэх үүсгэх, захиалга хийх
- Хэрэглэгч нь дэлгүүрээ сонгон бараагаа хайна.
- Сонгосон бараагаа шууд авах эсвэл сагсанд хийж нийлүүлнэ.
- Захиалга хийхээс өмнө хүргэлт хийх хаягаа оруулж өгнө. Хүргэлт хийх хаяг нь Монгол улсын гаальд мэдүүлэг хийх хаяг байх тул үнэн зөв мэдүүлнэ.
- Хүргэлт хийх хаягийг оруулж өгснөөр захиалга хийх боломжтой болно.
- Ebay, Apple болон amazon – с захиалга хийж байгаа тохиолдолд нэхэмжлэх дээр дараах төлбөр байна. Үүнд:
- Америк доторх тээвэр
- Tax буюу Америкийн мужийн татвар
- Захиалгын хөлс
- Үйлчилгээний төлбөр нь захиалга хийж байгаа бараа тутамд 10,000 төгрөг байхаар тооцогдоно.
- Захиалга хийх гэсэн товчийг дарснаар захиалга хийгдэх барааны нэхэмжлэх үүснэ.
- Нэг удаагийн захиалга дээр хэдэн дэлгүүр байхаас үл хамааран нэг нэхэмжлэх үүснэ.
- Нэхэмжлэх дээр үүссэн гүйлгээний утга болон нийт дүнг шилжүүлснээр таны захиалга хийх хүсэлт бүртгэгдсэнд тооцно.
- Нэхэмжлэхийн хүчинтэй хугацаа 72 цаг байна.
- Нэхэмжлэх хүчинтэй хугацаанд төлбөрөө шилжүүлээгүй тохиолдолд нэхэмжлэх автоматаар устана.
- Хэрэглэгч нэхэмжлэхээс өөр дүнгээр шилжүүлэг хийсэн тохиолдолд захиалга баталгаажихгүй. Зөрүү төлбөрөө шилжүүлсний дараа захиалга хийгдэж, баталгаажна.
- Нэхэмжлэх нь хэрэглэгч цэсний “нэхэмжлэх” хэсэгт байрлах бөгөөд таны захиалга баталгаажсаны дараа худалдан авалт гэсэн хэсэг рүү шилжинэ.
- III. Захиалга баталгаажих
- Захиалга хийгдсэнээс 1 – 8 цагийн дараа Mart.mn – с захиалга баталгаажсан эсэх талаар мэдэгдэл хүргэгдэнэ.
- Захиалга баталгаажсан тохиолдолд бараа болгоноор захиалга үүснэ.
- Хэрэглэгч өөрийн захиалгаа хэрэглэгч хэсгийн худалдан авалт хэсгээс харах боломжтой.
- Худалдан авалт хэсэгт таны захиалгын түүх байх бөгөөд захиалга дотор дараах мэдээллүүд байна.
- Захиалгын дугаар, захиалга хийсэн огноо, захиалга хүргэгдэх урьдчилсан огноо
- Захиалсан барааны тээвэрлэлтийн мэдэгдэл
- Барааны мэдээлэл
- Хүргэлт хийх хаяг
- Төлбөрийн мэдээлэл
- Тээврийн төлбөрийн нэхэмжлэх
- Захиалсан бараа Америк дотор хүргэгдсэний дараа Монгол руу тээвэрлэх тээврийн тооцоолол хийгдэнэ.
- Америкаас Монгол руу 1кг хүртэл (тухайн ачаа 1кг хүрээгүй тохиолдолд тээврийн төлбөрийг 1кг үнээр тооцно) ачааны тээврийн төлбөр нь $14.99 байна.
- Ачааны жинг тооцохдоо өөрийн жин эсхүл оврын жингийн аль ихээр нь тооцоолно.
- Оврийн жинг тооцохдоо эзэлхүүн(cm3) -г 6000-д хуваагаад гарсан тоо. Эзэлхүүн(cm3) =өргөн(cm) x өндөр(cm) x урт(cm)
- Тээврийн нэхэмжлэх хэрэглэгч цэсний нэхэмжлэх дотор үүснэ.
- Нэхэмжлэх үүссэн тухай мэдэгдэл хэсэгт ирнэ.
- Нэхэмжлэхийн дагуу тээврийн төлбөрөө төлсний дараа хэрэглэгчийн захиалсан бараа Монгол руу тээвэрлэгдэнэ.
- Америкаас баасан гараг бүр тээвэрлэлт хийгдэх тул пүрэв гаргийн 18 цагаас өмнө тээврээ төлсөн ачаа ачигдана.
- Америкаас Монгол руу тээврийн төлбөрөө 14 хоног төлөөгүй тохиолдолд ачаа хадгалалтын төлбөр өдрийн $1 нэмэгдэж тооцогдоно.
- Буцаалт хийгдэх ачааны Америк дах агуулахад хадгалах хугацаа 7 хоног байх бөгөөд 7 дээс хоног хадгалуулсан бол өдрийн $1 оор тооцогдож нэхэмжлэх үүснэ.
Гурав. ЗАХИАЛГА ЦУЦЛАХ, БУЦААЛТ
- I. Захиалга цуцлах
- Хэрэглэгч захиалга баталгаажихаас өмнө захиалга цуцлах боломжтой.
- Цуцлах товч идэвхгүй болох эсхүл захиалга баталгаажиж худалдан авалт хэсэгрүү шилжсэн тохиолдолд захиалгыг цуцлах боломжгүй байна.
- Захиалгыг цуцалсан тохиолдолд буцаалтын мөнгө тухайн дансанд 1 – 6 цагийн дотор шилжиж орно.
- II. Буцаалт
- Захиалсан барааны нөхцөл болон буцаах хугацаа дуусаагүй тохиолдолд дараах байдлаар буцаах боломжтой.
- Захиалсан барааг Америк дахь хаяг дээр хүргэгдсний дараа хүсэлт гаргаж буцаах. Буцаалт хийх зардал нь буцаалт хийх $7 болон Америк доторх тээвэрлэлтийн төлбөр (барааны жин болон буцах хаягаас хамаарна) нэмэгдэнэ.
- Захиалсан бараагаа Монголд хүлээж авсны дараа хүсэлт гаргаж буцаах. Монголоос Америк хүртлэх тээвэрлэлтийн зардал болон Америк дотрох хүргэлтийн зардал нэмэгдэнэ.
- Хэрэглэгч аль дэлгүүрээс худалдаж авсан бараагаа буцаахаас шалтгаалаад тухайн газрын буцаалтын дүрмийг мөрдөнө.
- Буцаалт хийхэд гарах бүх зардлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
Дөрөв. ХҮРГЭЛТ, АЧАА ХҮЛЭЭЖ АВАХ
- Хэрэглэгчийн захиалсан бараа Улаанбаатарт ирэнгүүт захиалгын төлөв өөрчлөгдөж, мэдэгдэл хэсгээр дамжуулан мэдэгдэнэ.
- Хэрэглэгч захиалсан бараагаа иргэний үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж авна.
- Захиалга хийсэн бараа гааль дээр саатсан тохиолдолд хэрэглэгч дараах материалуудыг бүрдүүлэн өөрийн биеэр эсхүл итгэмжилсэн төлөөлөгч өөрийн биеэр очиж авна.
- Маrt.mn-с бүртгэлтэй имэйл хаягруу тээвэрлэлтийн бичиг баримт болон бараа худалдаж авсан баримт явуулна.
- Хэрэглэгч өөрийн иргэний үнэмлэх болон итгэмжлэлээр авах бол итгэмжлэл.
- Бараа худалдаж авсан төлбөрийн баримт (интерэт банкнаас авах).
- Хэрэглэгч захиалсан бараагаа 1 жилээс дээш хугацаагаар ирж аваагүй тохиолдолд устгалд оруулна.
Тав. ХЭРЭГЛЭГЧИЙН АНХААРАХ ЗҮЙЛС
- Хэрэглэгч eBay болон Amazon – с бараа захиалахдаа худалдагчийн үнэлгээ болон барааны төлөв байдлыг сайн харсны эцэст зөв бараагаа захиалдаг байх.
- Нэхэмжлэхийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд автоматаар устах тул дахиж үүсэх нэхэмжлэхийн дүн тухайн өдрийн долларын ханшнаас шалтгаалан өөр байж болно.
- Хэрэглэгчийн захиалсан барааны жин 1кг – аас бага тохиолдолд 1кг – ын тээвэр бодогдоно.
- Amazon – с захиалсан барааны тээвэр нь Amazon Prime – аар хөнгөлөгдөхгүй нөхцөлтэй тохиолдолд нэхэмжлэх дээр тээврийн төлбөр нэмэгдэнэ.
- Захиалсан бараа нь тээврийн төлбөрөө шилжүүлсний дараа Монгол руу тээвэрлэгдэнэ.
- Долоо хоног болгоны 5 дахь өдөр Америкаас Монгол руу тээвэр гардаг тул пүрэв гаргийн 18 цагаас өмнө тээврийн нэхэмжлэхээ төлж амжаагүй тохиолдолд дараагийн тээвэрлэгдэх хугацааг хүлээнэ.
- Америкаас Монгол руу тээврийн төлбөрөө төлөөгүй 14 хоног болсон тохиолдолд ачаа хадгалалтын төлбөр нэмэгдэж тооцогдоно.
- Хэрэглэгчийн захиалсан бараа Монгол улсын гааль дээр саатуулагдсан тохиолдолд хэрэглэгч өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч гаалиас очиж авна.
- Хэрэглэгч eBay, Amazon-с бараа захиалахдаа Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа захиалахыг хориглоно. Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтыг https://customs.gov.mn/2014-03-25-01-15-56 орж харах боломжтой.
- Хэрэглэгчийн Mart.mn апп дээр оруулсан хаягаар гаалийн мэдүүлэг хийгдэх тул үнэн зөв байхыг хариуцна.
- Хэрэглэгч бараагаа хүлээж авсны дараа буцаалт хийх тохиолдолд тухайн барааг авсан газрын буцаалтын дүрмийг дагаж мөрдөнө.
- Хэрэгдэгч буцаалт хийх бүх зардлыг бүрэн хариуцна.
Зургаа. БУСАД
- Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд өөрчлөгдөх боломжтой. Хэрэв Mart.mn – ын үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд хэрэглэгчийн бүртгэлтэй имэйл хаяг руу тухай бүрд мэдээлэл, мэдэгдэл явуулж танилцуулж байна.
- Хэрэглэгчийг захиалга хийх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалгаа хүлээж авахаас өмнө өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.