ХямдралЗаавар
Нэвтрэх
mart logo

Заавар

Хэрэглэгч болох

Нэвтэрч орох эсвэл бүртгүүлэх шаардлагатай ба захиалга хийхийн өмнө хаягийн мэдээлэл оруулна, тухайн хаягаар хүргэлт хийгдэнэ

Америкаас захиалах

Бараа хайх түлхүүр үгээ англиар бичнэ. төлбөр 100% төлж захиалга баталгаажна

Захиалгын явц

Захиалгын төлөв өөрчлөгдөх бүрд мэдэгдэл очно. USA агуулахад хүлээн авч жинлээд тээврийн нэхэмжлэх үүсэх ба төлөх шаардлагатай.

1. Хаяг оруулах

Хэрэглэгч цэсэд байрлах хаяг гэсэн хэсэг дээр захиалсан бараагаа авах хаягаа оруулж өгнө. Ebay болон Amazon – с захиалга хийж байгаа тохиолдолд тухайн хаягийг гаалийн мэдүүлэг дээр ашиглах тул үнэн зөв байх шаардлагатай.

2. Дэлгүүр сонгох

Хайлт хуудасны баруун дээд буланд байрлах хэсэгт дээр дарж дэлгүүрүүдээс сонголтоо хийснээр тухайн дэлгүүрээс бараа хайхад бэлэн болно.

3. Хайх

Эрж буй барааныхаа нэрийг хайлт хэсэгт латин үсгээр (англи) бичнэ.

3.1 Шүүх

Эрж буй бараагаа оновчтой хайж олохын тулд өөрийн шүүлтүүрээ оруулж өгнө

3.2 Эрэмбэ

Хайлт дундаас хамгийн түрүүнд харахаа сонгож өгнө.

4. Шууд захиалах

Хайсан бараан дээрээ дараад барааны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцсаны дараа шууд худалдаж авах гэсэг сонголтыг дарж тооцоо хийх хэсэг рүү шилжинэ.

5. Сагслах

1-с дээш бараа авах бол бүх бараагаа сагсанд хийсний дараа баруун дээд буланд байрлах сагсны зурган дээр дарж тооцоо хийж болно.

6. Тооцоо хийх

Тооцоо хийх нийт үнийн дүнг зөвшөөрч байгаа тохиолдолд “Захиалга” хийх гэсэн товчийг дарж үргэлжлүүлнэ.

7. Нэхэмжлэх

Захиалж буй барааны нэхэмжлэх үүсэх бөгөөд нэхэмжлэх дээр үүссэн данс руу гүйлгээний утга дээр байгаа утгыг хуулж үнийн дүнг шилжүүлснээр захиалга хийгдэнэ.

8. Худалдан авалт

Захиалсан барааны төлбөр шилжсэнээс хойш ажлийн 8 цагийн дотор мэдэгдэл хэсэгт захиалга баталгаажсан эсэх талаар мэдэгдэл Mart.mn - с хүргэгдэж, таны захиалга хэрэглэгч цэсний худалдан авалт хэсэг рүү шилжинэ.

9. Захиалга

Худалдан авсан бараан дээрээ дарж тээвэрлэлтийн процессыг харах боломжтой.

10. Тээврийн нэхэмжлэх

Захиалсан бараа Америкд хүргэгдсэний дараа Монгол руу тээвэрлэгдэх тээврийн нэхэмжлэх үүсэж таны мэдэгдэл хэсэгт мэдээлэл ирж, хэрэглэгч цэсний нэхэмжлэх хэсэгт орж харж болно.

11. Монгол руу тээвэрлэх

Тээврийн нэхэмжлэхээ төлсний дараа захиалсан бараа Монгол руу тээвэрлэгдэж, Улаанбаатарт ирсний дараа барааны тээвэрлэлтийн төлөв Монгол болж өөрчлөгдөнө.

Гар утасны заавар



Түгээмэл асуулт, хариултуудХориглосон Бараанууд
Холбоо барихБидний тухай
Available on the App StoreAvailable on Google Play