ХямдралЗаавар
Нэвтрэх
mart logo

Түгээмэл асуултууд

  1. Вебд хэрхэн бүртгүүлэх вэ?
  2. Гар утасны апп-д хэрхэн бүртгүүлэх вэ?
  3. Хаанаас бараа захиалах боломжтой вэ?
  4. Хэрхэн захиалга хийх вэ?
  5. Захиалах бараагаа сонгохдоо юуг анхаарах шаардлагатай вэ?
  6. Захиалга хийхэд анхаарах зүйлс
  7. Захиалгаа хэрхэн хянах вэ?
  8. Америкаас ямар хугацаанд Монголд ирэх вэ?
  9. Захиалга хийхэд ямар төлбөрүүд бодогддог вэ?
  10. Тээврийн нэхэмжлэх хэзээ үүсэх вэ?
  11. Тээврийн зардал хэд болох вэ?
  12. Төлбөрөө яаж төлөх вэ?
  13. Renewed/Refurbished гэж ямар утгатай вэ?

Вебд хэрхэн бүртгүүлэх вэ?

Вебийн баруун дээд буланд байрлах нэвтрэх хэсэг рүү орж бүртгүүлэх гэсэн дээр даран бүртгэл үүсгэнэ. Бүртгэлийг өөрийн имэйл хаяг, google, facebook-р нэвтрэх боломжтой.

Гар утасны апп-д хэрхэн бүртгүүлэх вэ?

Appstore эсвэл play store-с mart.mn гэж хайгаад өөрийн гар утсан дээрээ суулгаад бүртгүүлэх боломжтой.

Хаанаас бараа захиалах боломжтой вэ?

Mart.mn нь amazon, eBay болон apple-с хүссэн бараагаа захиалах боломжтой.

Хэрхэн захиалга хийх вэ?

  1. Нэвтэрч орсон байна
  2. Өөрийн нэр дээр даран хаяг гэдгийг сонгон хаягаа оруулж өгсөн байна
  3. Дэлгүүрээ сонгох
  4. Хайлт хэсэг дээр барааг англиар бичин хайна
  5. Нэг бараа захиалах бол бараан дээрээ даран сонгох сонголтууд байвал сонгоод худалдаж авах гэсэн дээр дарна. Олон бараа захиалах бол сагсанд хийгээд бүх бараагаа нэмж дууссаны дараа нэг захиалга хийх
  6. Барааг хүргүүлж авах хаягаа хаяг гэсэн хэсэг дээр сонгож өгнө
  7. Төлбөр төлөх хэлбэрээ сонгоно
  8. Үйлчилгээний нөхцөлтэй танилцана
  9. Захиалга хийх дээр дарна
  10. Гарч ирсэн нэхэмжлэхийн дагуу төлбөрөө төлөөд захиалга баталгаажна. Нэхэмжлэх дээрх бүх мэдээлэлтэй бүрэн танилцсан байх

Захиалах бараагаа сонгохдоо юуг анхаарах шаардлагатай вэ?

Сонгосон бараан дээрээ даран бүтээгдэхүүний тухай, мэдээлэл гэсэн дээр байгаа худалдаалагчийн оруулсан тайлбартай танилцах шаардлагатай. Хүргэлт болон буцаалт гэсэн хэсэг дээр тухайн бараа Америкт хүргэгдэх хугацаа, каргоны мэдээлэл, бараа хаанаас явуулах, буцаалттай эсэх мэдээлэл байна. Худалдаалагчийн тухай гэдэг дээр барааг худалдаж байгаа газрын үнэлгээ байна. Тухайн худалдаалагчийн үнэлгээ 90%-с бага байвал захиалга хийхгүй байхыг анхааруулж байна.

Захиалга хийхэд анхаарах зүйлс

  • Монгол улсын хилээр оруулахыг хориглосон бараа захиалахгүй байх. (Хориглосон бараанууд линк)
  • Компанийн нэр дээр захиалга хийх бол ачаа хүлээж авах хаяг дээрээ байгууллагын нэрийг оруулах
  • Таны захиалсан бараа Монголын татварын тухай хуульд заасан татвараас чөлөөлөгдөх нөхцөл хангаагүй тохиолдолд Гаалиас өөрийн биеэр шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн, татвараа төлөн авахыг анхаарна уу! (Монголын татварын тухай линк)
  • Овор ихтэй барааны захиалга хийхээс өмнө тээврийн зардлаа тооцож үзсэний дараа захиалга хийхийг анхааруулж байна. Тээврийн зардал хэд болох вэ гэдэг хэсгээс овортой ачааны тээврийг тооцоолж үзнэ үү.
  • eBay-с захиалга хийж байгаа тохиолдолд таны сонгосон бараа аль улсаас худалдаалагдаж байгаагаас хамаарч Америкт хүргэгдэх хугацаа янз бүр байна. Тиймээс сонгосон барааны байршил гэсэн хэсэгт байгаа мэдээллийг нягталж бараагаа сонгоно уу
  • Захиалга хийх бол заавал бүртгүүлж нэвтэрч орон хэрэглэгч хэсгийн хаяг дээр хаягаа нэмсэн байх шаардлагатай.

Захиалгаа хэрхэн хянах вэ?

Таны захиалга хэрэглэгч хэсгийн захиалга дотор байрлана. Захиалга нь дараах төлөвтэй байна.
  1. Үүссэн – захиалга баталгаажсан
  2. Тээвэр төлөх – захиалга Америкт хүргэгдсэн бөгөөд жинлээд тээврээ төлөхөд бэлэн
  3. Тээвэр төлсөн – захиалга ачилтад бэлэн
  4. Замдаа – захиалга Америкаас Монгол руу илгээгдсэн
  5. Ирсэн – Монголд ирсэн
  6. Хүргэгдсэн – хэрэглэгчид хүргэгдсэн

Америкаас ямар хугацаанд Монголд ирэх вэ?

Захиалга замдаа гэсэн төлөвтэй болсноос хойш 3-7 хоногт Монголд ирнэ. Захиалга хийснээс хойш гарт ирэх хугацаа нь таны бараа болгоноос хамаарч өөр байх бөгөөд энэ хугацааг захиалга хийхээс өмнө нэхэмжлэх хэсэг дээр ирэх хугацаа гэдгээс харах боломжтой.

Захиалга хийхэд ямар төлбөрүүд бодогддог вэ?

Ebay болон Amazon дээр байгаа барааны үндсэн үнэ + Америкийн такс 9.5% + Хэрэв америк дотор тээврийн зардалтай бол + захиалгын хөлс = Америк дахь агуулах хүртэлх үнэ Америк дахь агуулах хүртэлх үнэ + Америкаас Монгол хүртэлх тээврийн зардал =Гарт ирэх нийт үнэ

Тээврийн нэхэмжлэх хэзээ үүсэх вэ?

Захиалсан бараа Америкт хүргэгдсэнээр таны ачааг жинлэж тээврийн нэхэмжлэх үүснэ. Танд мэдэгдэл очих бөгөөд хэрэглэгч хэсгийн нэхэмжлэх рүү орон тээврээ төлөх бөгөөд тээврийн нэхэмжлэх нь тээвэр(shipping) гэсэн төрөлтэй байна. Та тээврээ төлснөөр таны ачаа Монгол руу долоо хоног болгоны 4 дэх өдөр гарна.

Тээврийн зардал хэд болох вэ?

Агаарын тээвэр нь овор болон өөрийн жингийн аль хүндээр нь тооцогддог. Ачааны хамгийн бага тээврийн төлбөр нь 1кг – р бодогдоно. Жишээ нь 32” TV өөрийн жин 4кг, оврын жин 10кг бол оврын жингээр тээврийн төлбөр бодогдоно. Тээвэр бодох жишээг дор дурдлаа.
  • Агаарын ачаа 1kг хүртэл = $13. 1кг-с дээш граммаар тооцогдоно. Жишээ нь 0.5кг ачаа=$13, 1.1кг ачаа = 1.1*13 = $14.3
  • Газрын ачаа 1см/куб = $0.00064 (хамгийн багадаа $50). Хамгийн ихдээ 35кг байх бөгөөд нэмэлт жин болгонд $1 бодогдоно.
  • Оврын жин = ((өндөр /cм/* өргөн /см/ * урт /см/)/6000)*$13, инчээр бол 366-д хуваана.

Төлбөрөө яаж төлөх вэ?

1-с дээш бараа захиалах бол сагслаад, нэг бараа бол шууд захиалах гэсэн сонголтыг сонгож тооцоо хийх гэж үргэлжлүүлэн төлөлт гэсэн хэсгээс төлбөрийн нөхцөлөө сонгон төлбөрөө төлнө. Төлбөрийн нөхцөлд:
  • Дансаар шилжүүлэх
  • Qpay
  • Monpay

Renewed/Refurbished гэж ямар утгатай вэ?

Хуучин, ашиглаж байсан бараа бүтээгдэхүүнийг цэвэрлэж ажиллагааг нь шалгаад худалдаалж байгаа барааг хэлнэ. Бид үүнийг шинэчилсэн гэж оруулсан бөгөөд дотроо 1. Seller refurbished 2. Certified refurbished гэсэн 2 төрөлтэй байдаг. Хэрвээ та шинэчилсэн бараа сонгох гэж байгаа бол Certified refurbished гэсэн төлөвтэйг сонгох нь найдвартай. Гэхдээ хуучин бараа тул Монголд ирээд таны санаанд нийцэхгүй, асуудал гарахыг үгүйсгэхгүй тул та аль болох шинэ бараа сонгохыг зөвлөж байна.


Түгээмэл асуулт, хариултуудХориглосон Бараанууд
Холбоо барихБидний тухай
Available on the App StoreAvailable on Google Play